“Наран туул” мягмар гариг дуустал амарна

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

“Наран туул” мягмар гариг дуустал амарна

“Наран туул” мягмар гариг дуустал амарна

Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор захууд амарч байна. Гэхдээ энэ сарын 16-аас зарим захууд ажиллаж эхлэх аж. Тодруулбал, “Барс” 1, 2 худалдааны төвүүд долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг дуустал амарч, долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 11–17-ыг дуустал амраад, долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Хар хорин” худалдааны төв долдугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарч,  17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж