Мориноос 18 хүүхэд унасан ч ноцтой бэртэл аваагүй

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Мориноос 18 хүүхэд унасан ч ноцтой бэртэл аваагүй

Мориноос 18 хүүхэд унасан ч ноцтой бэртэл аваагүй

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр нийт 18 хүүхэд мориноос унасан ч ноцтой бэртэл гэмтэл аваагүй гэж албаны хүмүүс хэлж байна.

Энэ нь унаач хүүхэд бүр зориулалтын хувцас хэрэглэлтэйгээр морь унасан. Холбогдох байгууллагууд хяналтыг чанга тавьж ажилласны үр дүн гэж хэлж болох аж.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өгч буй мэдээллээр энэ жил 720 гаруй хүүхэд морь унахаар бүртгүүлжээ. Моь унаач хүүхдийг энэ жилээс 100 мянган төгрөгийн даатгалд хамруулдаг болсон. Эрсдэлд орсон нөхцөлд 20 сая төгрөгийг даатгалын компаниас авах ёстой.

Хэрэв даатгалын компани нь нөхөн даатгалын компани нь нөхөн олговроо олгохгүй бол хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй аж. Ийм зөрчил гарвал Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өргөдөл гомдлыг 21 аймаг дахь салбар байгууллагуудаараа дамжуулан хүлээн авах юм байна.

Хэрэв хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байвал дараагийн уралдаан тэмцээнд хамтран ажиллахгүй байхаар гэрээг цуцлах ажээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж