Эрлийз морьдын уралдаанд зээрд, сартай хээр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Эрлийз морьдын уралдаанд зээрд, сартай хээр түрүүлэв

Эрлийз морьдын уралдаанд зээрд, сартай хээр түрүүлэв

Уяачдын баяр өчигдөр (2018.07.13) Хүй долоон худагт өргөн дэлгэр болж, өндөрлөлөө.

Эрлийз морьдыг уяачдын баярын өдөр уралдуулдаг болсон. Эрлийз дээд насны ангилалд  90 хүлэг шандас сорьсноос Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн хүү Рэнчинжүгдэрийн бор аман хүзүүджээ.

Гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Манлай уяач Б.Энхболдын хонгор, дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар, тавд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын янзага хул тус, тус хурдалсан байна.  

Эрлийз дунд насны ангилалд 112 үрээ шандас сорьсноос Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Гантөмөрийн Дашзэвэгийн сартай хээр түрүүлж, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд аман хүзүүджээ.

Гуравт Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Буган халтар, дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан, тавд Төв аймгийн Баян сумын Баасансүрэнгийн Нямжавын зээрд давхисан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж