Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.13-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ

Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Н.Батсуурь түрүүлж улсын аварга болсон. Улсын аварга Н.Батсуурь байны шагнал болох “Ланд крузер-200” автомашинаа өнөөдөр /2018.07.13/ гардан авсан билээ.

Харин үзүүр түрүү булаацалдсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Ажнай” групп, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх улсын аварга Ч.Санжаадамбад Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний хамт олон хоёр өрөө байр бэлэглэжээ.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж