Баян-Өлгийн харваачид онцгой наадав

Хуучирсан мэдээ: 2018.07.13-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Баян-Өлгийн харваачид онцгой наадав

Баян-Өлгийн харваачид онцгой наадав

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд орон нутгийн харваачдаас Орхон, Баян-Өлгий, Дорнод аймгийн харваачид сайн байдаг. Гэхдээ энэ жил Баян-Өлгийн харваачид онцгой байлаа.

Үндэсний их баяр наадмын нээлтийн харваа болох урианхай болон буриад сурын харваанд Баян-Өлгий аймгийн харваачид түрүүлж, удаах байрт олон харваачид орж байсан талаар мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр  /2018.07.12/ өндөрлөсөн үндэсний сурын харваа өрсөлдөөнтэй болж, шинэ цолтнууд олноор төрсөн.

Эрэгтэй харваачдаас Говь-Алтай Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг 40 сумнаас 37 онож, Монгол Улсын мэргэн болж, нэгэн түүхэн амжилтыг бичиж билээ. Тэгвэл түүний араас Баян-Өлгий аймгийн харваачид орсон ховор тохиол боллоо. 

Баян-Өлгий аймгийн уугуул Х.Цогбаяр 35 онож, Монгол Улсын гарамгай мэргэн харваач, Н.Алтансүх Монгол Улсын гоц харваач цол хүртсэнээс гадна Н.Алтантулга, мэргэн Х.Болдбаатар шилдэг тавд багтсан юм. 

Үндэсний их баяр наадмын халх сурын харваанд эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харвасан бөгөөд хана харваанд 20, хасаа харваанд 20 сумыг тавилаа.

ЭРЭГТЭЙ:

  1. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг – 37 оноогоор түрүүлж, Монгол улсын мэргэн цолны болзол хангалаа.
  2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер, Хорлоогийн Цогбаяр 35 онож, Монгол улсын гарамгай харваач цолны болзол хангалаа.
  3. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, спортын мастер Нармандахын Алтансүх 35 оноогоор Монгол Улсын гоц харваач цолны болзол хангалаа.
  4. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Алдар Жем” багийн харваач, Монгол улсын спортын мастер Нармандахын Алтантулга 35 оноогоор
  5. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” компаний харваач, Монгол улсын мэргэн Хасагын Болдбаатар 35 оноогоор эхний байрт орлоо.
 
 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж