АНУ-ын ‘Apple’ корпораци Хятадын нийлүүлэгчдэд зориулан 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулжээ. Хятадын Цэвэр эрчим хүч сангаар дамжуулан ‘Apple’ корпораци ирэх дөрвөн жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар сонгогдсон 10 нийлүүлэгч нарт хөрөнгө оруулах гэнэ. Төслөөр дамжуулан нэг гВт цэвэр эрчим хүч үйлдвэрлэхийг зорьж байгаа бөгөөд энэ нь ойролцоогоор сая өрхийг цахилгаанаар хангах хүчин чадалтай.
‘Apple’ корпорацийн олонх бүтээгдэхүүн Хятадад угсрагддаг бөгөөд тус компани олон мянган хүнийг ажлын байраар хангадаг. Тус компанийн Калифорниа, Купертино дахь төвүүд 100 хувь сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа аж.
Б.ТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse