Дональд Трамп “Brexit”-ийг дэмжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.07.13-нд нийтлэгдсэн

Дональд Трамп “Brexit”-ийг дэмжихгүй байна

Дональд Трамп “Brexit”-ийг дэмжихгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Тереза Мейтэй албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ “Brexit” (Britain Exit) төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Их Британи Европын холбооноос гарвал дангаараа АНУ-тай худалдааны гэрээ байгуулахад хүндрэлтэй байх болно гэж мэдэгджээ.

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Их Британид айлчилж байна. Түүний айлчлал Их Британийн ард иргэдийн эсэргүүцлийн улмаас удаан хугацаанд хойшилсон юм. Тэрбээр өчигдөр /2018.07.12/ Лондон хотноо орших АНУ-ын Элчин сайдын яаманд буудаллажээ. Гэвч Элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн жагсаал болж, 1000 гаруй хүн цугласан байна. Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр исламын шашинтнуудыг АНУ-д оруулахгүй гэж мэдэгдсэнээс хойш Их Британийн ард иргэд түүнийг хүчтэй эсэргүүцэх болжээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж