Оркуудыг гэгээрүүлье

Хуучирсан мэдээ: 2018.07.13-нд нийтлэгдсэн

Оркуудыг гэгээрүүлье

Оркуудыг гэгээрүүлье

“Би л болж байвал бусад нь хамаагүй” гэдэг сэтгэлгээтэй олон хүмүүс нийслэл хотыг бохирдуулсаар байна. Зарим иргэд хөдөө орон нутгаас ирсэн хүмүүсийг л орк гэдэг гэж андуурдаг бол харин ч хот хөдөөгийн аль нь бай сэтгэлгээний ядууралд орсон хүмүүсийг орк гэх нь тохиромжтой.

Оркуудад хотын соёл гэж огт байхгүй. Тэд цонхоороо хог хаяж, гудамжинд шүлс, нус цэрээ нийж, гудамжинд шээж, зүлэг мод хайрлахгүй, тэр байтугай хашлагаар хамгаалсан зүлгэн дээгүүр давж автомашинаа байршуулах, гол дээр машинаа угаах, явган хүний зам дээр автомашинаа байрлуулах гэх мэт зохисгүй үйлдэл гаргадаг.

Баяр наадмын үеэр хайс хашлага давж мод бут сүйтгэсэн хэдэн зуун иргэдийн бичлэг сошиалд цацагджээ. Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй юм аа гэхэд сэтгэлгээг нь өөрчилж, хотын соёл заамаар байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж