Рио Тинто компани Баруун Австралийн Пилбара хотноо анх удаа алсын удирдлагатай жолоочгүй галт тэргээр төмрийн хүдэр тээвэрлэжээ. Гурван зүтгүүр бүхий жолоочгүй галт тэрэг долдугаар сарын 10-нд Рио Тинто компанийн эзэмшлийн Том Прайс уурхайгаас Австралийн Кэйп Ламберт боомт руу 28 мянга орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэжээ. Галт тэргийг уурхайгаас 1500 гаруй км-ийн зайтай байрлах Австралийн Перт хотноо байрлах Рио Тинто компанийн удирдлагын төвөөс хянаж, удирджээ. Төмрийн хүдэр ачиж, буулгах хугацааг оруулаад автомат галт тэргээр тээвэрлэлт хийхэд 40 орчим цагийг зарцуулжээ.
Энэ нь дэлхийд анх удаа бүрэн бүрэн автомат ачааны галт тэргээр холын зайнд тээвэрлэлт хийсэн тохиолдол болов. Туршилтын тээвэрлэлт амжилттай болсон учраас цаашид автомат галт тэрэгний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх гэнэ. Тус компани Перт хотноо галт тэргээр жилд найман сая км гаруй замд тээвэрлэлт хийдэг аж.
940 сая ам.долларын төсөвтэй AutoHaul хөтөлбөрийн хүрээнд Рио Тинто компани Австралийн Пилбара нутагт автомат галт тэргээр төмрийн хүдэр тээвэрлэхэд анхаарч байна. Рио Тинто компани тус бүс нутагт 16 уурхайгаас хүдэр олборлон 200 орчим зүтгүүрээр 1700 км гаруй замыг туулан дөрвөн боомт руу тээвэрлэлт хийж байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: Rio Tinto