МУИС Тайваны Үндэсний Төв Сургуультай гэрээ үзэглэв

Хуучирсан мэдээ: 2018.07.13-нд нийтлэгдсэн

МУИС Тайваны Үндэсний Төв Сургуультай гэрээ үзэглэв

МУИС Тайваны Үндэсний Төв Сургуультай гэрээ үзэглэв

МУИС Тайваны Үндэсний Төв Сургуультай (ТҮТС) долдугаар сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. 

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд ТҮТС-ийн захирал Др. Жоу Жин Ян тэргүүтэй төлөөлөгчид болох тус сургуулийн дэд захирал Др. Ли Квон Хуа, Компьютерийн ухаан, цахилгааны инженерчлэлийн коллежийн дэд захирал Др.Тимоти Шин, Физикийн тэнхмийн эрхлэгч Др.Суан И Чэн, Химийн тэнхмийн эрхлэгч Др.Дуэн Рэн Хоу болон Хөдөө аж ахуйн тэнхмийн эрхлэгч Др. Ван Жиан Жа нар оролцсон байна. 

МУИС-ийн зүгээс Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Др. Б.Очирхуяг, ХШУИС-ийн захирал Др. Н.Баатарбилэг болон ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар арга хэмжээнд оролцов.

ТҮТС-ийн Компьютерийн ухаан, цахилгааны инженерчлэлийн коллеж 2013 оноос МУИС-ийн ХШУИС-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон улсын сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх, МУИС-ийн залуу багш судлаачдыг ТҮТС-д магистр, докторын хөтөлбөрт хамруулах зэрэг олон талбаруудад хамтын ажиллагаа хэрэгжүүлж иржээ. Салбар хооронд хэрэгжиж ирсэн хамтын ажиллагаанд тулгуурлан хоёр сургууль хоорондын ерөнхий санамж бичиг болон оюутан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах гэрээнүүд зурагдсан бөгөөд эдгээр гэрээний хүрээнд хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, оюутны солилцоо явуулах ,багш оюутныг богино хугацаагаар урьж харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар гэх мэт арга хэмжээ зохион байгуулах, талуудын санаачилсан багш, судлаачдын уулзалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний бүтээл, хэвлэл мэдээлэл солилцох зэрэг өргөн боломжууд нээгдэж байгаа юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ТҮТС-ийн захирал Др.Жоу Жин Ян нь хоёр сургууль хооронд хос зэргийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий бөгөөд энэ талаар МУИС-тай мэдээлэл солилцож хамтран ажиллахад бэлэн гэдгийг дурдав.

Дэд захирал Др. Б. Очирхуяг Др.Жоу Жин Янтай бүрэн санал нийлж буйгаа илэрхийлээд үзэглэсэн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд харилцан идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: МУИС-Гадаад харилцааны хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж