Долдугаар сарын сарын 11-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсын гадаад харилцааны сайд Цогтбаатарт баярын цахилгаан илгээж, Монгол улсын үндэсний баярын 97 жилийн ойд зориулж, цогтой халуун баяр хүргэлээ.
Ван И баярын цахилгаандаа: Одоо Хятад, Монголын харилцааны хөгжил сайн сайхан үедээ байна. Тантай хамт, хоёр орны удирдагчдын чухал, нийтлэг ойлголтыг бүх талаар нухацтай хэрэгжүүлж, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулахын төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: Хятадын Олон Улсын Радио