Долдугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны зургадугаар гудамжинд байшингийн дээвэр нурж, есөн настай хүүхэд дарагдсан байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн II дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.Сайнбилэг, цагдаагийн ахлагч О.Батсайхан нар шуурхай аврах ажиллагаа явуулж, эмнэлгийн байгууллагад хүүхдийг хүлээлгэн өгчээ.
Т.НОМИН