“Хамгийн залуу начин”-д хурдан удмын даага гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.07.13-нд нийтлэгдсэн

“Хамгийн залуу начин”-д хурдан удмын даага гардууллаа

“Хамгийн залуу начин”-д хурдан удмын даага гардууллаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хамгийн залуу начин цолтонд Монголын Залуучуудын Холбооноос хурдан удмын даага гардууллаа.

Энэ жилийн үндэсний их баярын наадмын хамгийн залуу начин цолтноор Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх Батбаярын Даваа-Очир тодорсон юм. Түүнд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Баярын Баттөрийн ‘Сор’ угшлын адуун сүргийн Зээрд зүсмийн даагыг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй гардуулан өглөө.

97 жилийн түүхт Азийн ууган залуучуудын байгууллага болох  Монголын Залуучуудын Холбоо нь хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлал 1994 оноос эхэлсэн. Тэрхүү цаг үеэс хойш 24 залуу начин хурдан удмын дааганы эзэн болсноос 10  бөх нь амжилтаа ахиулж цол нэмжээ.

Хамгийн анхны даагыг Улсын аварга Д.Сумьяабазар хөтөлж байсан юм. Үүнээс хойш 25 дах жилдээ хурдан удмын даагийг гардуулж байгаа билээ.

Сүүлийн гурван жил даага гардсан бөхчүүд:

  • 2015 онд  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат ‘Алдар’ спорт хороо, ‘Хангарьд’ клуб, ‘Хур харцага’ дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш
  • 2016 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар
  • 2017 онд Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын харъяат Б.Серик нар даага гардан авч байжээ.

Эх сурвалж: МЗХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж