Каирын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо байрлах “Гелиополис” компанийн шатахуун агуулсан нэг чингэлэг дэлбэрч, 12 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.
Шатахуун агуулсан чингэлэг нь хэт халалтын улмаас дэлбэрсэн гэдгийг Египетийн зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Тамер Рифаи мэдээлсэн байна.
Дэлбэрэлт нисэх онгоцны буудлаас зайдуу болсон тул нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд нисэх онгоцнууд хуваарийн дагуу хөөрч, бууж байгаа гэв. Одоогийн байдлаар дэлбэрэлтээс үүссэн галыг унтраагаад байгаа гэдгийг онцгой байдлын албанаас нь мэдээлэв.
А.АНИР
Эх сурвалж: RT