БНХАУ-д болсон дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.13-нд нийтлэгдсэн

БНХАУ-д болсон дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алджээ

БНХАУ-д болсон дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алджээ

БНХАУ-ын Баруун-Өмнөд зүгт байрлах Сычуань тосгонд аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт дэлбэрэлт болсны улмаас 19 хүн амиа алдаж, 12 хүн шархадсан байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өчигдөр /2018.07.12/ 18.30 цагт болжээ. 

Одоогийн байдлаар орон нутгийн захиргааны төлөөллүүд дэлбэрэлт болсон газарт очоод байгаа бөгөөд онцгой байдлын албан хаагчид дэлбэрэлтийн шалтгааны тогтоохоор ажиллаж байна.

Сануулахад, өнгөрсөн зургадугаар сарын БНХАУ-д байгалийн хийн хоолой дэлбэрсний улмаас 20 хүн амиа алдсан хэрэг гарсан билээ.

А.АНИР

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж