Түрүүлж, айрагдсан хурдан морьдын шагналыг гардуулаа | News.MN

Түрүүлж, айрагдсан хурдан морьдын шагналыг гардуулаа

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

Түрүүлж, айрагдсан хурдан морьдын шагналыг гардуулаа

Түрүүлж, айрагдсан хурдан морьдын шагналыг гардуулаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж айрагдсан морьдын шагналыг гардуулав. Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 201 азарга бүртгүүлснээс 153 азарга 22 км-т уралдлаа. Үүнээс Төв аймгийн Угтаал сумын харьяат, сумын алдарт уяач Б.Баттөрийн хүрэн азарга өнгөллөө. Айргийн тавд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан, Хэнтий аймгийн Ба ян-Овоо сумын алдарт уяач Н.Атарбаярын зээрд, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хүрэн азарга айргийн тавд багтлаа.

Их насны морьдын уралдаанд 384 их нас бүртгүүлснээс 339 их нас 24 км-д уралдлаа. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ш.Мөнгөншагайн зээрд, Төв аймгийн Батсүмбэр сумын Б.Саянсанаагийн хээр, Дундговь аймгийн Хулд сумын МУ-ын Алдарт уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан, Завхан аймгийн Дөрвөлжин сумын МУ-ын Манлай уяач Д.Баяраагийн хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Макс групп, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн айргийн тавд орж ирлээ.

Хурдан соёолонгийн уралдаанд 281 соёолон бүртгүүлснээс 197 соёолон 22 км-д хурдалжээ. Соёолонгийн уралдааны түрүүг Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билгүүдэйн Хонгор халзан үрээ авчээ. Айргийн тавд Завхан аймгийн Завхан мандал сумын Ц.Мөнххуягийн цавьдар үрээ, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хээр, Ховд аймгийн Мянгат сумын З.Мэндсайханы хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Г.Хадхүүгийн хар хурдан соёолонгийн уралдаанд айргийн тавд оржээ.

Хязаалан насны уралдаанд 346 хязаалан бүртгүүлснээс 236 хязаалан 17 км-д уралдаж Дорнод аймгийн Чойбалсан сумын Х.Болорчулууны хүрэн хязаалан түрүүлжээ. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын МУ-ын Тод манлай уяач Д.Хишигжаргалын бэлэвсэн зээрд оржээ. Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын З.Шижирбатын бор халзан, Төв аймгийн баян сумын Б.Нямжавын халтар айргийн тавд орлоо.

Шүдлэн насны морьдын уралдаанд 308 шүдлэн бүртгүүлснээс 201 шүдлэн 14 км-д уралдлаа. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайгийн бор шүдлэн улсын их баяр наадамд түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Увс аймгийн Зүүнговь сумын “Ундарга Увс” ХХК-ны Б.Норовсамбуугийн Халиун, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын С.Гантөмөрийн хонгор, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Д.Очирсүрэнгийн хул айргийн тавд орж ирлээ.

Дааганы уралдаанд 261 даага бүртгүүлснээс 112 даага 11 км-д уралдлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Н.Баярхүүгийн хүрэн даага Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүүг авчээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Т.Төрмөнхийн хүрэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын П.Батбаярын хээр, Ховд аймгийн Мянгад сумын Б.Энхбаярын халтар, Увс аймгийн Зүүнговь сумын Б.Норовсамбуугийн хүрэн халзан даага айргийн тавд оржээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-07-12 66.181.168.82

yu bichij baigaagaa ergeed neg ch galzuu hun shig yum bichih yum. Turuu azaraga Haliun zustei l baih shig baihiin Zeerd getsen baihiin

Avatar

Зочин 2018-07-12 66.181.176.19

Азарганы уралдааны айргийн 3-т Даваахүүгийн Баянбатын Хонгор азарга хурдалсныг бичээгүй орхисон байна.

Avatar

Erdene 2018-07-12 122.201.24.9

Эм тариа иднж хэрэглэсэн эрлийзүүд байхгүй болохоор сүүлийн наадмуудын морины уралдаан сайхан шудрага болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж