Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн өсвөрийн барилдаанд 128 бөх барилдлаа. Өсвөрийн барилдаанд “Булганхан” дэвжээний бөх сумын харцага Цогтбаярын Мөнхбаяр түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат Гончигсүрэнгийн Батзориг үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт “Хангай” клубын бөх Сүрэнбатын Сүлд, Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөх Өнөрбаярын Шийрэв нар үлджээ.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ