"2-9 насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрсөн байна"

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

"2-9 насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрсөн байна"

"2-9 насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрсөн байна"

Төв цэнгэлдэх хүрээлэнд Цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж буй. Энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах тэслэгч М.Зоригтбаатараас зарим асуултад хариулт авлаа.

-Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид хэдүүлээ ажиллаж байгаа вэ?

-Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 3000 цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын 120 гаруй камеруудыг байршуулан бүрэн хяналтад авч, авто, явган, морьт, дугуйтай эргүүлүүдийг ажиллуулан, гадаадын иргэд, жуулчдад цагдаагийн алба хаагч нар болон оюутан цагдаа нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

-Өнөөдрийн хувьд  Төв цэнгэлдэх хүрээлэнд ямар төрлийн хэрэг бүртгэгдэв?

-17.00 цагийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.Одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй.

 -Эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүд насны хувьд  хэдэн насны хүүхдүүд  вэ?

-Ихэнхдээ 2-9 насны хүүхдүүд эцэг  эхээсээ төөрч байна. Хүүхдүүд эцэг эхийнхээ хамт төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх, эсвэл төв цэнгэлдэхийн хаалганы гадна  дугаарлаж байх үеэр олон хүний хөдөлгөөн дунд алга болох тохиолдол их. Иймээс эцэг эхчүүд  бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна. 

Өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт  хэр байна ?

-Өнгөрсөн жилийн баяр наадмын үетэй харьцуулаад үзэхэд баяр наадмын үеэр үйлдэгдэх гэмт хэрэг, төөрөх хүүхдүүдийн тоо жил ирэх тусам багасаж байна. Үүнд цагдаагийн байгууллагаас их сайшаалтай байгаа.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж