Бяцхан балетчид ОХУ-ыг зорилоо | News.MN

Бяцхан балетчид ОХУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Бяцхан балетчид ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын боловсролын сайд, Монгол Улсын БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нарын хоёр талт хэлэлцээрийн днд 22 жилийн дараа дахин бяцхан балетчид ОХУ руу балетийн сургуульд суралцахаар өнгөрсөн жил явсан билээ. ОХУ-ын Перм хотын урлагийн сургуульд найман жилийн хугацаатай сургахаар 11, 12  настай 12 хүүхдийг шалгаруулан суралцуулсан юм. Эдгээр хүүхдийг ОХУ болон Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг хойд хөршийнхөн бүрэн дааж байгаа юм. Өнгөрсөн жил ОХУ-ын Пермийн балетийн коллежийг зорьсон бяцхан балетчид энэ зун амралтаараа эх орондоо ирж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетийн багш удирдлагуудад юу сурснаа үзүүлж, шалгалт өгөн  ДБЭТ-ын уран сайхны удирдагч, балетмейстер Б.Жамъяандагваас  үнэтэй зөвлөгөө авсан билээ. Орчин цагт Монголын нэрийг дуурсгаж, өнгөрсөн зуунд дэлхийн тайзанд дүүлэн “нисч” явсан манай ахмад уран бүтээлчид Пермийн урлагийн сургуулийг дүүргэсэн байдаг. Ийнхүү 22 жилийн дараа гурав дахь ангиа дааж яваа МУГЖ Б.Алтантуяагаар ахлуулсан 12 бяцхан балетчин өнөөдөр 13.40 цагт ОХУ-ыг зорилоо. Ирээдүйн балетчдадаа сурлагын амжилт хүсье.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-26 109.189.171.21

saixan ireedui tedniig xuleej baigaa bizee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж