Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан дүн гарлаа. Баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан шагайн харваанд 88 багийн 764 харваач цэц мэргэнээ сорив. Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд Төмөр Ерөө” ХХК-ийн баг тамирчид эзэллээ. Энэ багаас Монгол Улсын мэргэн цолыг Б.Батхуяг, дархан мэргэн цолыг О.Азбаяр, Ц.Даваажав, Б.Хонгор, Б.Баасансүрэн, үлэмж дархан мэргэн цолыг Т.Очирбаатар нар шинээр авлаа.
Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг орлоо. Энэ багаас А.Мягмар, Б.Саранбаатар, А.Энхбаяр нар цолны болзол хангав. Гуравдугаар байр Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарлаа. Энэ багаас Б.Батжаргал, Ц.Ууганбаяр, Э.Бат-Ирээдүй, Б.Чулуун-Эрдэнэ, Д.Чүлтэм, П.Сүхдалай, Э.Машбат нар шинээр цолны болзол хангажээ.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ