Наадмын өдөр ослын улмаас гурван хүний амь нас эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

Наадмын өдөр ослын улмаас гурван хүний амь нас эрсэджээ

Наадмын өдөр ослын улмаас гурван хүний амь нас эрсэджээ

Наадмын өдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр Архангай, Өвөрхангай, Дундговь, Дархан уул аймгуудад ноцтой зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас гурван  хүний амь нас хохирч, зургаан  хүн  хүнд бэртсэн байна.

Өнөөдрөөс /2018.07.12/ эхлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Баянзүрх, 22-ын товчооны замууд, зуслангийн зам буюу 32-н тойргоос  долоон буудал чиглэлийн авто замуудад хөдөлгөөний ачаалалтай байгаа аж. Иймээс  хөдөө, орон нутгийг зорих гэж байгаа жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, хамгаалах бүсээ зүүж анхаарал болгоомжтой явхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж