ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израиль улсын Ерөнхий сайд болон Ираны эрх баригчдыг Москва хотноо хүлээн авч уулзжээ. “Энэ бол маш чухал уулзалт. Эдгээр уулзалт айлчлал болгон бидэнд хамт ажиллах боломж олгодог. Мэдээж хэрэг хэрэг бидний асуудал бол Сири болон Иран улсууд. Бидний хүсэлт бол Иран Сири улсаас гарах ёстой” гэж Израиль улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаняаху онцолсон байна. Ерөнхий сайд Бенжамин Нетаняаху Путинтай Сирид тулгарч байгаа асуудлуудын тухай хэлэлцэхээс гадна Иран, Израйлын өсч байгаа цэргийн хүчний нөлөөллийн талаар зөвлөлдөх аж.
Ираны удирдагч Аяатолла Али Камэнейгын зөвлөх Али Акбар Велаяати өнгөрөгч лхагва гаригт мөн адил Ерөнхийлөгч Путинтай уулзахаар Москвад хүрэлцэн иржээ.
АНУ болон Израйл улсууд нь засгийн эрхийг барьж байгаа Башар Ассадын гол холбоотнуудын нэг бөгөөд Сирийн нутаг дэвсгэрт Ираны цэргийн хүч ихэсч байгаад санаа зовниж байгааг Израйлчууд дэмжихгүй байгаа юм. ОХУ ч гэсэн Башар Ассадын холбоотнуудын нэг. ОХУ-ын зүгээс Ираныг Сирийн нутаг дэвсгэрээс тийм ч хялбархан цэргийн хүчээ татахгүй байх хэмээн таамаглаж байгаа ажээ. Оросын Батлан Хамгаалах яамны сайд Сергей Шойгу “Сири улсад явуулж буй Иран, Израилийн цэргийн үйл ажиллагаанууд ойрх дорнодын орнуудад нөхцөл байдлыг хурцдуулж болзошгүй. Бид хоёр талтай дипломат байдлаас хандаж аливаа асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхийг зорих болно” гэж ярьжээ.
Мөн ирэх долоо хоногт болох Трамп, Путин нар уулзалтаар Сирийн асуудлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Г. Батмандах
Эх сурвалж : ABC News