Уайнхаусын цомог зууны шилдэг цомгоор шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Уайнхаусын цомог зууны шилдэг цомгоор шалгарчээ

Эми Уайнхаус ертөнцийн мөнх бусыг үзүүлээд бүтэн сарын хугацаа өнгөрсөн ч түүний цомог шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлсээр байна. Их Британийн хамтлаг, дуучдын цомгийн борлуулалтын явцыг хянаж байдаг компаниас Грэммийн шагнал хүртсэн Уайнхаусын "Back to Black" цомгийн борлуулалт 2005 онд Жеймс Блантын гаргасан дебют цомгийн борлуулалтыг давснаар XXI зууны Их Британийн хамгийн шилдэг борлуулалттай цомгоор шалгарсныг мэдэгджээ.

Уайнхаусын хоёр дахь цомог түүнийг долдугаар сарын 23-нд Лондон дахь гэртээ амьсгал хураасан байдалтай олдсоны дараахан шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна.

Уайнхаусыг нас барсны дараа задлан шинжилгээ хийсэн эмнэлгийн магадлагаа саяхан гарч, түүний биеэс ямар нэг мансууруулах бодис илрээгүй гэдгийг мэдэгджээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж