Ерөнхий сайд түрүү соёолонгийн галаар зочиллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Ерөнхий сайд түрүү соёолонгийн галаар зочиллоо

Ерөнхий сайд түрүү соёолонгийн галаар зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын соёолон насны морин уралдааныг үзэж сонирхлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолон насны морин уралдаанд түрүүлсэн морины уяачийн галд зочилж, морь унаач хүүхдэд гарын бэлэг гардуулж, уяачид, морины галын эзэнд баяр хүргэв. Тулгар төрийн 2227, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны хурдан морины уралдаанд 197 хурдан хүлэг шандас сорьж, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын галаас мордсон Хонгор халзан үрээ түрүүлж, төрийн наадамдаа торгон жолоо өргүүллээ.

Тод манлай уяач Т.Галбадрах өөрийн унаган адуу Хонгор халзан соёолон үрээгээ өнөөдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билигүүдэйгийн нэр дээр уяанаасаа мордуулжээ.

Түрүү магнай хонгор халзан соёолонг 292 дугаартай, 7 настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүү унаж төрийн наадамдаа түрүүллээ. Тэрээр өнөөдөр мөн морины галаасаа даага унаж уралдсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол хүн морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн, монгол морио үеийн үед дээдэлсээр ирсэн. Цаашид ч дээдлэн хүндэлж явах учиртай. Миний хувьд монгол адууг хил давуулан худалдаалахын эсрэг байдаг. Тэр бодлогоо ч баримтлах болно. Уяачид, унаач хүүхдүүддээ олон, олон жил төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлж түмэн олноо баясгаж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баярлуулж яваарай хэмээн ерөөл өргөв гэж Засгийн газрын Хэвлэл, мээдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж