Трамп НАТО-ийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаа нэм гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

Трамп НАТО-ийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаа нэм гэв

Трамп НАТО-ийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаа нэм гэв

Бельгийн Брюссель хотод өнгөрөгч лхагва гариг буюу долдугаар сарын 11-ны өдөр болсон Натогийн гишүүн орнуудын уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп төлөөлөгчдөд хандаж албан мэдэгдэл хийснийхээ дараа уулзалтыг орхисон байна. Тэрээр мэдэгдэлдээ, “Батлан хамгаалах салбарт оруулах хөрөнгө оруулалтаа дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьд хүргэх ёстой” гэсэн шаардлагыг тавьсан нь цугласан гишүүн улс орнуудын төлөөлөгчдийг эргэлзэхэд хүргэжээ.  Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Натогийн уулзалт дээр хэлсэн Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэл бол үнэн. Төлөөлөгч орнуудыг батлан хамгаалах салбарт оруулах хөрөнгө оруулалтаа хоёр хувь бус дөрвөн хувьд хүргэхийг шаардаж байгаа. Ерөнхийлөгч Трамп бусад холбоотон орнуудыг өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу хариуцлагатай байхыг хүсч байна” гэж мэдэгджээ.

Натогийн холбооны зарим улс орнууд батлан хамгаалах салбарынхаа хөрөнгө оруулалтыг хоёр хувд ч хүргэж чадахгүй байхад дөрвөн хувьд хүргэнэ гэдэг боломжгүй зүйл гэж үзэж байна.

Ерөнхийлөгч Доналд Трамп Брюссель хотоос Их Британид айлчлахаар өнөөдөр нисэх бөгөөд дараа долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Финландын Хелсинки хотноо уулзахаар товлосон аж.

Г. Батмандах

Эх сурвалж : Reuters, Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж