Өндөр оноотой найман харваач тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Өндөр оноотой найман харваач тодорлоо

Өндөр оноотой найман харваач тодорлоо

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд газар газраас хуран цугларсан 580 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Энэ жилийн харваанд улсын цол зэрэгтэй 240 харваач байгаагаас гадна залуу харваачид өнгөтэй сайхан наадаж байна.

Харваачид нийт 40 сум тавихаас 36 сумыг тавьж, шилдэг найман харваачид тодорлоо. Эрэгтэй харваачид 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харвах бөгөөд хана харваанд 20, хасаа харваанд 20 сумыг тавих юм. Энэ цагт хасаа харвааны адаг өрөг буюу дөрвөн сум тавих өрөг үлдлээ. 

Харваачид 36 сум тавьснаас хамгийн өндөр оноотой шилдэг найман харваачид тодорлоо. Эдгээр харваачдыг танилцуулья:

ЭМЭГТЭЙ:

  1. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа – 34 оноо
  2. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК, “Мэргэн зэв” клубын харваач Монгол улсын мэргэн Гийнаагийн Батзаяа – 32 оноо
  3. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Баян Улзын хишиг” хоршооны харваач Батсүхийн Ганчимэг – 31 оноо
  4. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач Монгол улсын мэргэн Батын Бутваан – 30 оноо
  5. Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо, “Энержи Ресурс” компанийн харваач, Мягмарын Мөнх-Амгалан – 30 оноо
  6. Дорноговь аймгийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Э.Сайханчимэг – 30 оноо
  7. Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, “Монде” багийн харваач, Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа – 29 оноо
  8. Өмнөговь аймгийн харьяат, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүүхээ мэргэн” клубын харваач, спортын мастер Ганболдын Энхмандах – 29 оноогоор шилдэг наймд багтаад байна.

ЭРЭГТЭЙ:

  1. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг – 33 оноо
  2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, спортын мастер, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” компанийн харваач Нармандахын Алтантулга – 33 оноо
  3. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, “БЗД Бурхан халдун” группын харваач, спортын мастер Борын Зоригтбаатар – 32 оноо
  4. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” компаний харваач, Монгол улсын мэргэн Хасагын Болдбаатар – 31 оноо
  5. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Орхон аймаг, “Хангарьд” спорт хорооны харваач, спортын мастер, аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуун – 31 оноо
  6. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Багануур дүүргийн “Уурхайчин” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Жаргалсайханы Содномпил – 31 оноо
  7. Завхайн аймгийн Тэс сумын уугуул, “Монде” компани, худалдаа хөгжлийн банк, спортын мастер, аймгийн мэргэн Батхуягын Хатансайхан – 31 оноо
  8. Баян-Өлгий аймгийн Алтайн сумын уугуул, спортын мастер “Алдар” спорт хороо, “Жем” интернэшнл компанийн харваач Нармандахын Алтансүх 31 оноогоор шилдэг наймд багтлаа.

Сурын талбайд болж буй халх сурын харвааны сүүлийн дөрвөн сум тавьсны дараа өндөр оноотой харваачдын дунд өөрчлөлт орох боломжтой байдаг.

Харвааны нэгдсэн дүн тун удахгүй гарна.

Ч.БОЛОР, Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж