Цагдаагийн байгууллагаас, Хурдан морины хороотой хамтран хурдан морины уралдааныг машин дагадаг байсан асуудлыг цэгцэлжээ. Тодруулбал, Хүй долоон худагт найман машин уралдааныг дагаж байна. Үүнд түргэн тусламжийн нэг, шууд дамжуулалтын дөрөв, морины даамлын нэг, чиглүүлэгч зэрэг найман машин уралдааныг дагаж байгаа аж. Дашрамд, өнгөрсөн жил 40-50 машин уралдааныг дагадаг байсан бол энэ жил цагдаагийн байгууллагаас онцгой анхаарч машины тоог бууруулсан байна.
Э.Ариун