"Бороо ороод шороо тоос босохгүй сайхан наадам болж байна"

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

"Бороо ороод шороо тоос босохгүй сайхан наадам болж байна"

"Бороо ороод шороо тоос босохгүй сайхан наадам болж байна"

Өнөөдөр долдугаар сарын 12-ны өдөр. Наадамчин олон хоёр дахь өдрөө өргөн дэлгэр сайхан наадаж байна. Наадамлаж буй хүмүүс ч “Энэ жилийн наадам цэвэр их сайхан болж байна” хэмээн ярилцах нь дуулдана. Төв цэнгэлдэхэд зөрөх хүн бүр наадмын нээлт, наадмын талаар яриа өрнүүлнэ.Ингээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд наадамлаж буй хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

сайхан наадам болж байна

Н. Алтанхүү:

-Жил бүр цэнгэлдэх дээр ирж наадмаа үздэг. Энэ жил их сайхан наадам болж байна. Өчигдөр наадмын нээлтээ зурагтаар үзсэн. Өнөөдөр наадамлах гээд гэр бүлтэйгээ цэнгэлдэхэд ирлээ. Наадмын хуушуур амтлах гээд явж байна. Иргэд их тайван, амгалан баяр хөөртэй наадамлаж харагдана. Ер нь ард түмэн маань үндэсний баяр наадамдаа их соёлтой оролцдог болжээ. Хог хаягдалгүй их сайхан байна.

хүн бүхэн хогоо хаяхгүй соёлтой наадамлаж байна

Л.Оюунцэцэг:

-Энэ жил наадмынхаа нээлтийг үзэж чадаагүй. Дараа жил заавал үзнэ.Төв цэнгэлдэхийн гадна зохион байгуулалтын хувьд энэ жил их сайн байна. Цаг агаарын хувьд яг сайхан байна. Хэт халуун байсан бол бас хэцүү шүү дээ. Ямар ч байсан хүн бүхэн хогоо хаяхгүй соёлтой наадамлаж байна. Мөн тохижилт үйлчилгээний ажилтнууд ч сайн ажиллаж  харагдсан.

цэнгэлдэх рүү орж бөхөө үзнэ

Г.Батзориг:

-Энэ жил наадам сайхан болж байна. Хур бороотой бас сэрүүхэн. Наадмынхаа нээлтийг зурагтаар л үзсэн. Төв цэнгэлдэх өмнөх жилийнхээс илүү цэвэрхэн байна. Энэ жилийн наадам таалагдаж байна. Наадмынхаа хуушуурыг амталж үзлээ. Гоё амттай байна лээ. Хүмүүс их ам сайтай байсан шүү.  Одоо цэнгэлдэх рүү орж бөхөө үзнэ. Монголчууддаа эрүүл энх сайхан наадахыг хүсэн ерөөе.

Сэтгэл хөдөлгөсөн сайхан нээлт боллоо

Н.Бүрлэгүүмаа:

-Өмнөх жилүүдийг бодвол сэтгэл хөдөлгөсөн сайхан нээлт боллоо. Найруулагч Н.Наранбаатар найруулсан гэсэн. Үнэхээр Монголын түүхийг хэсэгчлэн харуулжээ. Энэ нь гадна, дотны жуулчдад түүх соёлыг маань харуулсан үйл явдал юм. Сэтгэл сайхан байна. Жилээс жилд улам сайхан болж байна. Ард түмэн минь дэлхийд ганцхан монгол наадмаа цэвэр цэмцгэр сайхан тэмдэглээрэй. Гэхдээ иргэд маань хогоо хаяхгүй, соёлтой болжээ. Мөн үндэсний хувцсаараа гоёгсод нэмэгдсэн байна. Улам л гэгээлэг, оюунлаг баяр болж байгааг тодотгох хэрэгтэй. Нээлтийг үзээд үнэхээр сэтгэл хөдөллөө.

Бороо хур ороод шороо тоос босохгүй сайхан байна

О.Мишээл:

-Наадмын нээлт өмнөх жилүүдээс онцлогтой сайхан боллоо. Сайхан найруулсан байна. Түүхийн бүх үеийг харуулж, дэг журамтай найруулсан байна. Хэт халуун байснаас ийм сэрүүхэн байсан нь дээр ч юм шиг. Наадам их сайхан болж байна. Олон хүн цуглажээ. Бороо хур ороод шороо тоос босохгүй их сайхан байна. Ингээд Монгол түмэндээ Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе, сайхан наадаарай.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж