Мексикийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Андрес Мануел Лопез Обрадор АНУ-ын худалдах цэргийн найман нисдэг тэргийг авахгүй хэмээн мэдэгджээ. Лопез Орбадор Морена намын хууль хэрэгжүүлэгчидтэй уулзсаныхаа дараа “Бид худалдан авалтыг цуцлах болно яагаад гэвэл бид энийг худалдан авч чадах зардал байхгүй” гэжээ.
Тэрбээр энэ сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд тэрбээр засгийн газрын гаргаж буй үргүй зардал, авлигатай тэмцэхээ амласан билээ. Мексикийн усан цэргийн хүчинд хэрэглэгдэх 26 тэрбум мексик.песо буюу 1.36 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөөр АНУ-аас нисдэг тэрэг худалдан авахыг зогсооно гэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын засгийн газар Мексик улсад MH-60R Seahawk загварын найман нисдэг тэргийг худалдах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдэж, АНУ-ын Засгийн газар худалдан авалтыг зөвшөөрч байжээ.
Хар тамхи худалдаалдаг бүлэглэлүүд өмнөд америкийн далайн хойгоор дамжин кокайныг хууль бусаар Мексик болон Америк руу оруулдаг аж. Үүнийг АНУ болон Мексикийн холбогдох ажилтнууд мэддэг боловч техник, зэр зэвсгийн дутагдлаас болоод цаг тухайд нь арга хэмжээ авч чаддаггүй ажээ.
Лопез Обрадор нь 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ээс үүрэгт ажилдаа орох юм.
Г. Батмандах
Эх сурвалж : Reuters