Хүй долоон худагт халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Хүй долоон худагт халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй гэв

Хүй долоон худагт халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй гэв

Хүй долоон худагт цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж буй. Баяр наадмын үеэр /2018.07.12/ гарсан зөрчлийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс  тодрууллаа.

Тэрээр “Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хүй долоон худагт өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас Хүй долоон худаг, нийтийн эзэмшлийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар Хүй долоон худаг орчмоос сэжигтэй болон бүртгэлтэй 30 гаруй этгээдийг урьдчилан илрүүлсэн. Одоогоор халаасны хулгайн гэмт хэрэг  бүртгэгдээгүй тайван сайхан наадаж байна.

Энэ жил хурдан морины уралдааны явцад цагдаагийн байгууллагаас хурдан морины хороотой хамтраад уралдааныг олон машин дагадаг байсан асуудлыг цэгцэлсэн. Баяр наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх, асуудал гардаг. Энэ удаад эцэг эхүүдийн анхаарал халамж сайн,  ноцтой зөрчил гарсан зүйл бүртгэгдээгүй’ гэж мэдээллээ. 

 Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж