Наадамчин олны уухайн түрлэг эгшиглэж гийнгоон дуу цангинаж байна. Жил бүрийн баяр наадмаар хүрэлцэн ирсэн зочид гийчдээ цэнгүүлэх гэж шүхэрчид агаарт дүүлж, төрийн далбаагаа мандуулдаг. Энэ жилийн наадмаар Хүй долоон худгийн шандаст хүлгийн уралдааны гарааны зурхайд 17 шүхэрчид төрийн далбаагаа мандууллаа.
Төрийн их баяр наадамд 18 дах жилдээ төрийн далбааг мандуулсан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Агаар ажиллагааны салбарын бүлгийн дарга Шүхрийн зааварлагч ахмад Я.Сэргэлэнтэй уулзаж сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Би 23 дах жилдээ шүхрийн спортоор хичээллэж байна. Миний хувьд төрийн их баяр наадамд 2002 оноос хойш 18 жил төрийн их баяр наадамд оролцож наадамчин олноо баясгаж байна. Шүхэрчид бидэнд өндрөөс буухад цаг агаар маш их нөлөөлдөг. Сая гэхэд бороотой байсан учраас нам өндрөөс буулаа. Үүлэн цоорхойгоор арай ядан гарсан. Аз болоход наадамчин олны буян заяа түшиж наадамчин олноо баясгалаа” гэв.
Э.Ариун