Японы үерт амь үрэгдсэн иргэдийн тоо 180 болжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

Японы үерт амь үрэгдсэн иргэдийн тоо 180 болжээ

Японы үерт амь үрэгдсэн иргэдийн тоо 180 болжээ

Япон улсад өнгөрсөн долоо хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж байгалийн гамшиг болсон тухай бид мэдээлсэн. Долдугаар сарын 11-ны байдлаар 180 хүний амь үрэгджээ. Мөн дэд бүтэц гэмтсэнээс болж ундны ус ховордож байгаа нь нөхцөл байдлыг түгшүүртэй болгожээ. Ойролцоогоор 244 мянган өрх усны хангамж дутагдаж байгаа аж. Түүнчлэн, үерт өртсөн олон нутаг дэвсгэрт хөрсний нуралт болжээ. Японы 29 мужуудаас хөрсний нуралттай холбоотой 483 орчим дуудлага бүртгэгджээ. Хөрсний нуралтаас болж 63 хүн амь үрэгдсэн гэдгийг холбогдох ажилчид тогтоожээ.

Японы засгийн газар үерийг ноцтой гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа бөгөөд бүхий л боломж бололцоогоо ашиглаж, сүйдсэн газруудыг сэргээн засварлахаа мэдэгджээ.

Нийт 13 мужаас 180 хүний амь үрэгдсэнээс 67 нь Хирошима мужаас, Эхиме мужид 26 хүн, 56 нь Окаяама мужууд хамгийн их хүн нас баржээ.  Түүнчлэн 79 хүн ор сураггүй алга болсон бөгөөд 41 нь Хирошима мужаас, 32 нь Окаяама мужаас байна гэж мэдээлжээ.

Ерөнхий сайд Шинзо Абе долдугаар сарын 11-ны өглөө Япон улсын Өөрийгөө Хамгаалах хүчнийхэнтэй хамтран нисдэг тэргээр Окаяама мужид болсон гамшиг болсон газруудад өөрийн биеэр очиж танилцаж, хоргодох байранд цугласан иргэдтэй уулзжээ. Долдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Ерөнхий сайд Шинзо Абе үерийн гамшигт өртсөн бусад мужуудад ажиллаж,  хохирсон иргэдтэй уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах, тэдэнд хэрхэн туслах талаар саналаа хуваалцах юм байна.

Г. Батмандах

Эх сурвалж : ASAHI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж