Өвчин тээгч шумуулуудыг устгах туршилт амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

Өвчин тээгч шумуулуудыг устгах туршилт амжилттай боллоо

Өвчин тээгч шумуулуудыг устгах туршилт амжилттай боллоо

Австралийн эрдэмтэн судлаачид өвчин тээгч шумуулыг устгах туршилт зүүн Queensland мужид явуулсан нь амжилттай болжээ. Энэхүү туршилтыг Хамтын шинжлэх ухаан үйлдвэр судлалын сан болон Жамес Күүк их сургуулийн судлаачид явуулсан бөгөөд үхэлд хүргэдэг денгү, зика өвчнүүдийг тээгч Aedes aegypti төрлийн шумуулыг устгахаар туршижээ.

Судлаачид лабораторийн орчинд уг төрлийн эрэгтэй хүйсийн 20 сая орчим шумуулыг өсгөн үржүүлж вакцинжуулсан байна. Өнгөрсөн зун лабораторийн орчинд өсч үржүүлсэн гурван сая шумуулыг Кассовари эрэг  дагуу гурван хотуудад суллажээ. Вакцинжуулсан шумуулууд хаздаггүй, өвчин тараадаггүй бөгөөд зэрлэг эмэгчин шумуулуудыг хээлтүүлж улмаар гаргасан өндөгнүүд нь хагардаггүй учир дахин өсч үржихийг нь зогсоодог аж.

“Ихэнх шумуулуудын төрөл үхэлд хүргэдэггүй боловч Aedes, Anophelex болон Culex төрлийн шумуулууд нь маш аюултай. Дэлхий даяар байдаг нь халдварт өвчнүүдийг хурдацтай тараадаг” гэж хамтын шинжлэх ухаан үйлдвэр судлалын сангийн эрүүл мэндийн дарга Роб Грэнфелл мэдэгджээ.

Шумуулаас үүдэлтэй олон халдварт өвчнүүдийг эмчлэхэд хэцүү. Урьдчилан сэргийлэх вакцин, эмчилгээ байдаггүй учир олон сая хүний амь насанд заналхийлдэг. Амжилттай туршилт дээр суурилж, судлаачид олон орон туршилтаа хэрэглэх, нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

Г. Батмандах

Эх сурвалж : CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж