Аврагдсан хүүхдүүдийн биеийн байдал сайн байна

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

Аврагдсан хүүхдүүдийн биеийн байдал сайн байна

Аврагдсан хүүхдүүдийн биеийн байдал сайн байна

Өнгөрсөн Мягмар гариг буюу долдугаар сарын 10-нд Тайландын Там-Луанг агуйд гацсан 12 хүүхдийг дасгалжуулагчийн хамтаар эсэн мэнд аварч чадсан билээ. Их Британи, АНУ, Япон, Лаос, Мьянмар, Хятад болон Австрали орнуудын туслалцаа дэмжлэгийн хамтаар Тайланд улс аврах ажиллагааг амжилттай явуулж 12 хүүхдийг дасгалжуулагчийн хамт 17 өдөр ажиллаж Там-Агуйнаас эсэн мэнд аварсан чадсан.

“Бид энд хүүхдүүдийг буруутгах гээгүй. Тэд бол хүүхдүүд шүү дээ.  Энэ бол осол байсан” хэмээн аврах ажиллагааг удирдаж байсан Наронгсак Осатанакорн хэвлэл хурлын үеэр онцолжээ. Мөн “Хүүхдүүд агуйд байх хугацаанд дунджаар 2.2 килограмм жин хассан.  Одоо эрүүл мэндийн байдал сайн байгаа бөгөөд эмчийн хяналтад 10 хоног байж, эмчилгээ хийлгэх юм байна. Эмнэлгээс гарсны дараа 30 хоногийн турш гэртээ асаргаанд байна гэж Чианг Рай хотын эмнэлгийн удирдлага Чайветч Танапайсал мэдэгджээ.

Сануулахад, Өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдөр Тайланд улсын Чианг Рай мужийн нутаг дэвсгэрт Моо-па буюу зэрлэг гахайнууд нэртэй өсвөр үеийн хөлбөмбөгийн баг бэлтгэл сургуулилт хийснийхээ дараа дасгалжуулагчийн хамт Там-Луанг агуйг сонирхож яваад их хэмжээний бороо орсноос агуйд гацсан юм. Хүүхдүүд есөн өдрийн турш сураггүй байсан бөгөөд долдугаар сарын 2-ний өдөр Их Британийн шумбагчид олсон юм. Агуйгаас хүүхдүүдийг гаргахад хүндрэлтэй байсан ч аврагчид гурван өдрийн турш ажиллаж хүүхдүүд, дасгалжуулагчдын эсэн мэнд аварч чадсан юм. Аврах ажиллагааны үеэр нэг шумбагч хүчилтөрөгч дутагдсанаас бол амиа алдсан харамсалтай хэрэг болсон юм.   “Бид бол баатрууд биш. Энэ ажиллагаа бүх хүмүүсийн оролцоотойгоор амжилттай болсон. Усан цэргүүд бидний үүрэг бол хүмүүсийг аврах. Бид хэзээ ч хүмүүсийг орхидоггүй” гэж Тайланд улсын усан цэргийн адмирал Апакорн Юүүконгкаев онцолжээ.

Г. Батмандах

Эх сурвалж : Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж