Их нас, азарганы уралдаанд Төв аймгийн уяачдын хүлгүүд өнгөллөө

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

Их нас, азарганы уралдаанд Төв аймгийн уяачдын хүлгүүд өнгөллөө

Их нас, азарганы уралдаанд Төв аймгийн уяачдын хүлгүүд өнгөллөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр /2018.07.11/ азарганы уралдаанаар эхэлсэн. Энэ жилийн азарганы түрүүг Төв аймгийн алдарт уяач Н.Баттөрийн азарга түрүүлсэн бол айргийн гурав мөн Төв аймгийн алдарт уяач Д.Баянбатын азарга хурдалсан. Харин их насны уралдаанд Төв аймгийн уяач Ш.Мөнгөншагайгийн залуу зээрд түрүүлж, Төв аймгийн уяачид өнгөтэй байж наадамчин олноо баясгалаа. 

АЗАРГА:

  • Азарганы уралдаанд Төв аймгийн Угтаал сумын алдарт уяач Н.Баттөрийн бидэртэй азарга түрүүлсэн.
  • Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан
  • Айргийн гуравт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, улсын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор
  • Айргийн дөрөвт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд
  • Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр тус, тус хурдалсан.

ИХ НАС:

  • Их насны уралдаанд Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн залуу зээрд
  • Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Батсайханы Саянсанаагийн хээр
  • Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, улсын алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан
  • Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн
  • Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн тус, тус хурдалсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж