Хорват Aнглийг хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Хорват Aнглийг хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Хорват Aнглийг хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө өрсөлдөх хоёр дахь багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө Хорват, Английн тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болж, 2:1-ээр хорватчууд ялалт байгуулснаар “Алтан цом”-ын төлөө анх удаа өрсөлдөхөөр боллоо.

АНГЛИЧУУД ЭХНИЙ ҮЕД ТЭРГҮҮЛСЭН Ч ХОЁР ДАХЬ ҮЕД ХОРВАТЧУУД ТЭНЦҮҮЛЭВ

Тоглолт Английн давамгайлалаар эхний үед эхэлсэн ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Хорватын багийн ахлагч Лука Модрич Деле Аллиг унагаж, шүүгч Английн талд торгуулийн цохилт өгсөн юм. Тоглолтын тав дахь минутад Киран Триппьер хаалттай цохилтоор Хорватын хаалганд гоол хийж, тоглолтыг 1:0-оор англичууд тэргүүлж эхэлсэн. Эхний 45  минут 1:0-оор Английн хожлоор өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар үед хорватчууд илүү идэвхтэй тоглолтыг үзүүллээ. Тэдэнд гоол хэрэгтэй байсан учир бүхий л боломжийг ашиглаж байв.

Хорватын хагас хамгаалагч Перишич Английн хоёр ч хамгаалагчийг хууран багийнхаа эхний гоол хийж, тоглолт 1:1-ээр тэнцэв. Энэ гоол 68 дахь минутад орж, хорватчууд сэргэж эхэлсэн.

Тоглолтын үндсэн 90 минут 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт 30 минут сунгалаа. Хорватын довтлогч Марио Манжукич тоглолтын 109 дэх минутад гоол хийж, тооны харьцааг 2:1 болгож чадсан юм.

1998 оны дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын шигшээ баг түүхэндээ анх удаа финалд шалгарч, Францтай аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

ХОРВАТЫН ШИГШЭЭ БАГ АНХ УДАА ФИНАЛД ШАЛГАРЛАА

Хорватын шигшээ баг хэсэгтээ Аргентин, Нигери, Исландын шигшээ хожиж, хэсгээ тэргүүлсэн юм. Хасагдах шатны эхний тоглолтоо Данитай хийж, торгуулийн цохилтоор хожсон. Улмар шөвгийн наймд ОХУ-ын багийг мөн торгуулийн цохилтоор хожиж, шилдэг дөрөвт багтсан юм.

Английн шигшээ баг “G” хэсэгт Тунис, Панамыг хожиж, Белгид хожигдон хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Хасагдах шатны эхний тоглолтод Колумбыг торгуулийн цохилтоор хожиж, шөвгийн наймд Шведтэй таарсан. Энэ тоглолтод англичуд илүү байж, өрсөлдөгчөө 2:0-оор хожсоноор хагас шигшээд үлдсэн юм.  Өнгөрсөн шөнө Хорватын шигшээ багтай мөнгөн медалийн төлөө тоглолтууд англичууд 2:1-ээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө тоглохоор болжээ.

Английн шигшээ баг хэсэгтээ хожигдож байсан Белгитэй тоглох юм.

АНГЛИ ХЭСГИЙН ТОГЛОЛТОД ХОЖИГДСОН БЕЛГИТЭЙ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОНО

Хорватын шигшээ баг дэлхийн аваргын D хэсэгт Аргентин, Нигери, Исландын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлж шөвгийн 16-д шалгарсан. Ийнхүү Хорватын шигшээ баг хасагдах шатанд Дани, Оросын шигшээ багуудыг хожиж түүхэндээ 2 дахь удаагаа хагас шигшээд шалгарсан. Хэдийгээр талбайн төвдөө Л.Модрич, И.Ракитич нарын шилдэг хагасуудынхаа шилдэг тоглолтоор хагас шигшээд шалгараад байгаа ч бас ч дорвитой хүчтэй өрсөлдөгчтэй тоглоогүй. Аргентины шигшээ баг энэ дэлхийн аваргад хангалттай бэлтгэлгүй байсан учраас Хорватад ялагдсан. Иймд Хорватууд магадгүй одоо л чансаагаа харуулах тоглолтыг Английн шигшээ багтай хийх гэж байна.

Улсын их баяр наадамтай зэрэгцэн хойд хөршид болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шийдвэрлэх тоглолтууд болж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо.

21 дэх удаагийн ДАШТ-ийн хүрэл медалийн төлөө Белги, Английн шигшээ баг тоглох бөгөөд тоглолт долдугаар сарын 14-ний 22:00 цагт Санкт-Петербург хотод болно.

Аваргын төлөө шалгаран үлдсэн Франц, Хорватын шигшээ багийн тололт долдугаар сарын 15-ны 23:00 цагаас Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсноор 21 дэх удаагийн ДАШТ өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж