Монголчууд цэвэрхэн наадаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Монголчууд цэвэрхэн наадаж байна

Монголчууд цэвэрхэн наадаж байна

Жилийн жилд л Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд яг л хар зах шиг байдаг. Энэ жил ч мөн адил. Гэр ахуйн бараанаас бусдыг худалдаж авч болохоор. 120 мянгатын автобусны буудлаас эхлээд цэнгэлдэх хүртэл ном, тоглоом, чихэр, ундаа, шорлог, хуушуур зарсан хүмүүс байв.  Харамсалтай нь наадмын дараа хүний хөдөлгөөн намдаж, хөглөрөх хогууд л хаа сайгүй үлддэг. Баяр ёслолын дараа гудамж талбай, олон нийтийн хөл хөдөлгөөн болсон газрууд хогоор дүүрсэн зураг цахим орчинд ихээр цацагддаг байсан. Тэгвэл илт анзаарагдсан нэг зүйл гэвэл  монголчууд маань нэг үеэ бодвол цэмцгэр нааддаг болжээ. Энэ жилийн наадмын тухайд цэнгэлдэх хүрээлэнд хог ангилан ялгах савуудыг олноор байршуулж иргэд ч хогоо ангилан ялгахж хаяхаас эхлээд цэвэрхэн, соёлтой наадаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод нийтдээ 240 орчим хогийн сав байрлуулсан бөгөөд дүүрэг бүрээс 30 орчим тохижилт үйлчилгээний компаниудын /ТҮК/ ажилчид талбайд ажиллаж байна. Наадамчин олны хаясан ундааны лааз, чихрийн цаас зэргийг ТҮК-ийн ажилчид тухай бүрт нь гараар түүж, 5-10 минутын зайтай хогийн саваа эргэж тойрч байгаагийн ач тусаар цэнгэлдэх хүрээлэн цэмцгэр сайхан харагдаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байгаа ажилчдын ярьж буйгаар  ‘Энэ жилийн хувьд наадамчид харьцангуй цэвэрхэн наадаж байна. Ундааны сав, сальфетка зэргээс өөр хог хаягдал байхгүй’ байгааг хэлж байв. Хогоо ил хаях нэгэн байхад, хогоо хогийн саванд хийх хүмүүс ч олон байв.  Цэвэр цэмцгэр орчинд сэтгэл хангалуун наадах нь зөвхөн биднээс шалтгаална гэдгийг хэлэх нь илүүц биз. Гэхдээ л соёлт хүн та ядаж л бусдын хөдөлмөрийг үнэлж, өөрийгөө болон гэр бүлээ хүндэтгэж ойр орчимдоо хог тарихгүй байх, хогоо заавал хогийн саванд хийж цэмцгэр сайхан наадамлахыг уриалж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж