Рок поп урсгалаар олон жил уран бүтээлээ туурвиж буй Монголын ах дүү хамтлагийн нэг “Хурд” энэ жил 25 нас хүрч байгаа. “Эх орон”, “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй” зэрэг сонсогчдын зүрх сэтгэлд хүрч, чихэнд хоногшсон олон дууг амилуулсан “Хурд” хамтлаг ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайд нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Хүндэтгэлийн тоглолт өнөөдөр /2018.7.11/ төв талбайд 20.00 цагт болно.
Сонирхуулахад, хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байжээ. Түүнчлэн хамтлагийнхан 20 жилийн ойгоороо Монголын урлагийн түүхэнд анх удаа ‘Алтан пянз’ хэвлүүлсэн юм. Тус пянзыг АНУ-ын ‘Erika records’ студид хийлгэсэн байдаг. Пянзанд “Хурд” хамтлагийн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм.
Р.РЕНЧИНДУЛАМ