Парис хотноо
үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70
болон -78 кг-ын жингийн барилдаан болж байна.
Эдгээр жинд
Монголын баг тамирчдаас Э.Энхбат, Б.Жанчивдорж /90 кг/, П.Лхамдэгд /-78/ нар
зодоглож байна.
П.Лхамдэгд
дөнгөж
сая эхний барилдаанаа хийж, Украйны жүдоч Анастасия Маторосоваг цэвэр
яллаа. Тэрбээр дараагийн барилдаанаа ОХУ-ын жүдоч Анастасия Дмитриеватай
хийх юм.