Долоон хүүхэд төөрснөөс тавыг нь олжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

Долоон хүүхэд төөрснөөс тавыг нь олжээ

Долоон хүүхэд төөрснөөс тавыг нь олжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж буй. Өнөөдөр /2018.07.11/ гарсан зөрчлийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

долоон хүүхэд алга болсноос таван хүүхдийг олсон

Тэрбээр “ Өнөөдрийн байдлаар долоон хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байснаас тавыг нь олж, хүлээлгэж өгсөн. Одоогийн байдлаар хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Хүүхдүүд ихэвчлэн эцэг эхчүүдийнхээ гараас барьж яваад, алдуурч төөрч байна.

Эцэг эхчүүдээс яаж яваад хүүхдээ алдсан талаар асуухаар “хуушуур авч байх хооронд алга болсон” гэж хариулдаг. Алга  болж, төөрсөн хүүхдүүд 2-12 насны хүүхдүүд байгаа юм. Цагдаагийн байгууллагын явган эргүүлийн үүрэг гүйцэтгэгч алба хаагчид хүүхдүүдийг олж тогтоох ажиллагааг зохион байгуулж, шуурхай штаб дээр хүлээлгэж өгөн  хамгаалах байранд түр байлгаж байгаа.

Төв цэнгэлдэх болон сурын хэсэг дээр наадаж байгаа иргэд хүүхэддээ анхаарч,  таваас доош насны хүүхдийг тэвэрч явахыг зөвлөе. Өчигдөр болон  өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй” гэв.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж