Шагчид наадмын тасалбарыг хөөрөгдөв

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

Шагчид наадмын тасалбарыг хөөрөгдөв

Шагчид наадмын тасалбарыг хөөрөгдөв

Жилийн жилд наадмын тасалбар борлуулалт иргэдийг бухимдуулдаг нь уламжлал болон тогтож байна. Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэхийн гадна “Наадмын тасалбар” зарна шүү гэсэн хүмүүс  цөөнгүй таарлаа. Олны  хэлж заншсанаар тэд бол “шагчид” юм. Наадмын тасалбарыг суудлын зэрэглэлээс нь хамаарч иргэдэд үнэ өсгөн заржээ. Тухайлбал, 16 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг 80 мянган төгрөгөөр, наадмын нээлт үзэх боломжтой 24 мянган төгрөгийн тасалбарыг 150 мянга ба түүнээс дээш үнээр зарсан гэж байлаа.

Уг нь Монгол Улс наадмын тасалбар байтугай олон асуудлыг технологийн дэвшлийг ашиглан шийдэх болсон. Газрыг цахимаар авах боломж ч бүрдүүлж байсан. Гэтэл  өнөөдрийг хүртэл наадмын тасалбар борлуулалтыг цахим сүлжээ ашиглан иргэдэд хүргэх шийдлийг олж  чадаагүйгээс  хэдхэн тооны ‘шагчдад’ ашиг хүргэдэг ажил болгож хувиргаад байна. 

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж