Дэлхийн энхийн төлөөх удирдагчдын бага хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн энхийн төлөөх удирдагчдын бага хурал болж байна

Дэлхийн энхийн их наадмын хүрээнд “Зүүн хойд Азийн энх тайван ба Монгол Улс” сэдвийн дор Төрийн ордонд дэлхийн энхийн төлөөх удирдагчдын бага хурал болж байна. Уг бага хуралд АНУ, Англи, Өмнөд Солонгос, Япон, ОХУ, БНХАУ,  Швейцарь,  Австри, Филипин , Непал, Кени зэрэг 30 гаруй улсын төр нийгмийн удирдагчид оролцож байна. Тодруулж хэлбэл, Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадамд Тувагийн ерөнхийлөгч, Малайзын сенатын ерөнхийлөгч, Америкийн конгерссын гишүүн, БНСУ-ын Ассамблейн гишүүн, Афганистаны дэд ерөнхийлөгч зэрэг олон нэр хүндтэй эрхмүүд оролцож байгаа юм.  Хурлаар бүс нутгийн энх тайвны тухай, хамтын ажиллагаанд Монгол Улсын гүйцэтгэх үүргийг тодотгож байгаа юм. Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх энэхүү энхийн их наадмын үеэр олон улсын парламентчид Зүүн хойд Азийн бүс нутагт энхтайвныг тогтворжуулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн парламентчдын дугуй ширээний уулзалт  салбар хуралдаануудаар өрнөх юм. Түүгээр НҮБ-ын 55 дугаар чуулганы үеэр Монгол Улсаас дэвшүүлсэн Зүүн хойд Азийн яриа хэлэлцээр, Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх гарц ,бүс нутгийн байгаль экологийн асуудал түүнээс гарах гарц болон зүүд хойд Азид энхтайвныг тогтворжуулахад Монгол орны онцгой үүрэг оролцоо зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөнө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж