Хүй долоон худагт хуушуур 1000, хорхог 7000 төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Хүй долоон худагт хуушуур 1000, хорхог 7000 төгрөгийн үнэтэй байна

Хүй долоон худагт хуушуур 1000, хорхог 7000 төгрөгийн үнэтэй байна

Хүй долоон худаг наадамчин олны хөлд дарагдаж, уухайн түрлэг эгшиглэж, гийнгоон дуу цангинаж байна. Наадамчин олныг ая тухтай наадуулахаар төрийн бүхий л байгууллага энд ажиллаж буй юм. Мөн 156 хуушуурын гэр, 50 хорхогийн гэр наадамчин олонд үйлчилж байна. Хуушуур 1000, нэг аяга хорхог 7000 төгрөгийн үнэтэй байна. Хуушуурын асраас гарааны зурхай хүртэл эко автобус наадамчин олонд үйлчилж байгаа бөгөөд хамгийн эрэлттэй унаанд ороод байна. 

Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Г.Батцэцэгээс  хоол, хүнсний аюулгүй байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр “Одоогоор Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс 22 байцаагч шуурхай ажиллаж байна. Явуулын лаборатори ажиллаж аж ахуй нэгжүүдийн хоолны дээжид хяналт тавьж байгаа. Түүнчлэн Хүй долоон худагт иргэд авто машины зогсоол, бусад газруудад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон. Өчигдрийн байдлаар гараа угаах нөхцөлгүй орчинд буюу том оврын автобус дотор хуушуур хийж байсан зөрчил илэрсэн” гэж мэдээллээ. Мөн явуулын АТМ, худалдаа үйлчилгээний байгууллагууд  иргэдэд үйлчилж байв. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж