Хүй долоон худагт болж буй азарганы уралдаанд Төв аймгийн Угтаал сумын алдарт уяач Н.Баттөрийн бидэртэй азарга түрүүллээ.
Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан, гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, улсын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор, дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд, тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр тус, тус хурдаллаа.
Э.АРИУН