Майкл Р.Помпео мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

Майкл Р.Помпео мэндчилгээ дэвшүүлэв

Майкл Р.Помпео мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БАЯР

Хэвлэлийн мэдэгдэл

Майкл Р.Помпео
Төрийн нарийн бичгийн дарга
Вашингтон хот
2018 оны 7 дугаар сарын 9

 

Энэ 7 дугаар сарын 11-нд тохиох үндэсний баярынхаа 97 жилийн ойг тэмдэглэж буй монголын ард түмэнд АНУ-ын Засгийн газрын өмнөөс хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

АНУ нь Монголын анд нөхөр, түнш байгаагаараа бахархдаг. Бид адил үнэт зүйлс, стратегийн сонирхолдоо тулгуурлан хүний эрхийг дээдлэх, бүс нутгийн энхтайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа олон олон амжилтыг бий болгожээ. Манай хоёр орны харилцааны бат бэх үндэс суурь нь бол манай ард түмнүүдийн хооронд тогтсон хэлхээ холбоо, ардчиллын төлөөх хамтын зүтгэлийн шалгуур билээ.

Монгол Улсын хуулийг дээдэлсэн, эрчимтэй, хөгжин цэцэглэсэн нийгмийг байгуулахын төлөөх хүч чармайлтыг АНУ дэмжин ажиллах болно. Монгол бол дэлхий дахинд үлгэр дуураил болж байгаа орон бөгөөд Америкийн зүгээс тус улстай байгуулсан түншлэлээ улам бүр бэхжүүлэхийн төлөө байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж