Трамп Ким Жон Унд ‘Rocket Man’ CD бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

Трамп Ким Жон Унд ‘Rocket Man’ CD бэлэглэнэ

Трамп Ким Жон Унд ‘Rocket Man’ CD бэлэглэнэ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг ‘Пуужинтай эр’ гэж хочилдог.  Энэ оны зургадугаар сарын 12-нд болсон Трамп-Кимийн дээд хэмжээний үеэр талууд бие биедээ бэлэг солилцоогүй ч гэсэн Трампаас Кимд өгөх нэг өвөрмөц бэлэг бий гэнэ. Тэрбээр Британийн дуучин Элтон Жоны хит дуунуудаас бүрдсэн Rocket Man буюу Пуужинтай эр цомгийг бэлэглэнэ гэжээ.

Трамп CD-нд багтсан Rocket man дууг түүнд сонсгохыг хүссэн гэнэ.  Уг нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос улсад айлчлах үеэрээ Трампын бэлгийг Кимд өгөх ёстой байсан боловч Кимтэй уулзаагүй гэнэ. Ямартай ч удахгүй энэ бэлгээ Кимд өгнө гэжээ. CD дээрээ Трамп өөрийн гарын үсгээ зурсан гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж