Аврах ажиллагаа амжилттай болсонд талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагаа амжилттай болсонд талархал илэрхийлэв

Аврах ажиллагаа амжилттай болсонд талархал илэрхийлэв

Тайландын Там-Луанг агуйд гацсан 12 хүүхдийг дасгалжуулагчийнх нь хамтаар эсэн мэнд аварсан мэдээ хүн бүрийг баярлуулж байна.

Дэлхийн удирдагчид Тайланд улс болон аврах ажиллагаанд оролцон бүх хүмүүст хандаж твиттерээрээ баяр хүргэлээ.

Хамгийн эхэнд баяр хүргэсэн хүн бол Исланд улсын ерөнхий сайд Катрин Жакобс Доттир боллоо. Тэрбээр “Өнөөдөр итгэл найдвар, хүсэл зориг яллаа. Эрэлхэг хүүхдүүд хурдан тэнхэрч, эдгэрэх болтугай Исландад суугаа найзуудаас нь мэнд хүргэж байна”.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй “Аврах ажиллагаа амжилттай болсонд хязгааргүй баярлаж байна. Аврах ажиллагаанд оролцсон бүх хүмүүст хүндлэл үзүүлье”.

“Тесла” корпорацийг үндэслэгч Элон Маск аврах ажиллагаанд зориулж мини-шумбагч бүтээсэн боловч ажиллагаанд ашиглаагүй юм. Гэсэн ч тэрбээр аврах ажиллагаа амжилттай болсонд талархаж дараах байр суурийг илэрхийлжээ.

Элон Маск “Тайландын шумбагчид, хүүхдүүдийн эрэлхэг зориг, тэсвэр тэвчээрийг үнэхээр биширч байна.  Энэ бол хүнлэг чанар.  Тэднийг эсэн мэнд аврагдсанд баяртай байна. Аврах ажиллагаанд оролцсон багт талархал илэрхийлье”

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “АНУ-ын зүгээс 12 хүүхэд болон дасгалжуулагчийг агуйгаас эсэн мэнд аварсан Тайландын усан цэргийнхэнд баяр хүргэе.  Бүгдээрээ эрх чөлөөтэй боллоо. Сайн ажиллалаа!”

Меланиа Трамп “Тайландын агуйгаас 12 хүүхэд дасгалжуулагчийн хамтаар аварсан мэдээг сонссондоо баяртай байна. Энэ бол гайхалтай баатарлаг үйлс!. Хурдан эдгэрэх болтугай гэж хүсэж байна” хэмээжээ.

Мөн Чиайг-Рай хотын иргэд хүүхдүүд эсэн мэнд аврагдсан баярт мэдээг тэмдэглэж байна. 

Т.БАТМАНДАХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж