Тайландын агуйд гацсан хөлбөмбөгийн өсвөр насны тамирчид болон тэдний дасгалжуулагч гээд бүгдийг нь эсэн мэнд агуйгаас гаргасан тухай Spring News агентлаг мэдээлж байна. Одоогоор бүгд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Аврагчид хүүхдүүдийн жинхэнэ нэрийг нууцалж байгаа бөгөөд тусгайлан кодлогдсон нэрээр дуудаж байгаа гэнэ.Тухайлбал, тэднийг "Зэрлэг гахай-1","Зэрлэг гахай-2" хэмээн нэрлэжээ. Тэдний кодлогдсон нэр нь бяцхан хөлбөмбөгчдийн суралцаж буй сургуулийн нэрний утгыг агуулсан гэдгийг аврагчид хэлжээ. Мөн авран хамгаалах ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг ч нууцалж байна. Одоогоор хүүхдүүд эмчийн нарийн хяналт дор эмчлүүлж байгаа бөгөөд ойр дотнын хүмүүстэйгээ цонхны цаанаас уулзах боломжтой юм байна.
Үүнээс гадна Австралийн АРР агентлаг болсон үйл явдлаар Америкчууд кино хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ. Pure Films компанийн продюсер Майкл Скотт Адам Смиттэй хамтран дээрх киног хийхээр төлөвлөж байгаа бөгөөд кино маш том амжилтад хүргэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
А.АНИР
Эх сурвалж: РОЙТЕРС, АРР