Хуй салхинаас болж 250 гаруй нислэг хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Хуй салхинаас болж 250 гаруй нислэг хойшлогджээ

Хуй салхинаас болж 250 гаруй нислэг хойшлогджээ

Тайваны хуй салхи Мариагаас болзошгүй байгалийн гамшгаас сэрэмжилж аюулгүйн арга хэмжээнүүдийг авч байна. Тодруулбал, зорчих тээврийн үйлчилгээнүүдийг зогсоож, цаг уурын хүрээлэн гарч болзошгүй үер, хөрсний нуралтаас ард иргэддээ сэрэмжлүүлжээ. Мягмар гаригийн өглөө хуй салхи Мариа Еилан мужийн зүүн хэсгээр урагшилж баруун хойд зүг рүү цагт 30 километрийн хурдтайгаар Тайваны зүүн болон төв хэсгийг дайраад өнгөрөх төлөв байгааг Тайваны төв цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Болох гэж буй хуй салхинаас болж Тайбэй Иргэний агаарын тээврийнхэн олон улсын 161 нислэг, дотоодын 117 нислэгийг цуцалжээ.

Тайваны Засгийн газар сургууль болон албан байгууллагуудыг эрт тарааж ард иргэддээ гарч болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа аж.

Тайваныг далайн хуй салхинууд зуны улирлуудад дайрч өнгөрдөг аж. 2009 онд Моракот хуй салхи Тайваньд их хохирол учруулж байсан бөгөөд 700 гаруй хүн хөрсний нуралтаас болж амь үрэгдэж байжээ.

Г. Батмандах

Эх сурвалж : Ройтерс , Bloomberg

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж