2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 143,829 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 1 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Монинжбар’ (MIB+15.00%) болон ‘Баялаг Налайх’ (BNB+14.78%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Эрдэнэт Авто Зам’ (EAZ-14.72%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19937.54 нэгж болж 2.37 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,444,815,700,575 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ